Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

АТҮТ болон Хувийн унаагаар зорчих үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа

 

лого АТҮТ БОЛОН ХУВИЙН УНААГААР ЗОРЧИХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА
Хувилбар: 02 Шинэчилсэн огноо: 2023.12.03

 

лого АТҮТ БОЛОН ХУВИЙН УНААГААР ЗОРЧИХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА
Хувилбар: 02 Шинэчилсэн огноо: 2023.12.03

 

лого АТҮТ БОЛОН ХУВИЙН УНААГААР ЗОРЧИХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА
Хувилбар: 02 Шинэчилсэн огноо: 2023.12.03
Хувь хүний аюулгүй байдал :
  1. Аялалд гарахын өмнө өөрийн эд зүйлсийг мартсан эсэх шалгах.
  2. Аялалд гарахын өмнө өөрийн эрүүл мэндийг эмчид үзүүлэн хянуулах.
  3. Ойр зуур хэрэглэх эмээ биедээ авч явах.
  4. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан хувцаслах.
  5. Аяллын туршид согтууруулах ундаа болон сэтгэлд нөлөөлөх эм бодис хэрэглэхгүй байх.
  6. Авч яваа цүнх эд зүйлсээ хянамгай авч явах.
  7. Ажилтан аяллын туршид өөрийн аюулгүй байдал, болон холбогдох зардлыг бүрэн хариуцна.
Аяллын аюулгүй байдал :
  1. Зорчин явах тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах. Эргэлзээтэй тохиолдолд жолоочоос асуух, сууж явахгүй байх.
  2. Аль болох баталгаатай унаагаар зорчиж замын унаанд сууж явахгүй байх.
  3. Тээврийн хэрэгслээр зорчихдоо суудлын бүсийг цаг ямагт заавал хэрэглэх.
  4. Аяллын маршрутын зам дагуу зорчихдоо бусадтай маргалдахгүй байх; зөв соёлтой зорчих, бусдын тавьсан шаардлагыг хүндэтгэн хүлээн авах, биелүүлэх.
  5. Жолоочийг жолоо барих үед анхаарал сарниулах үйлдэл хийхгүй, яаруулах үйлдэл хийхгүй байх.
  6. Тээврийн хэрэгслээс буух суухдаа анхаарал болгоомжтой байх, гэмтэл бэртэл авахаас сэргийлэх. Зөвхөн тээврийн хэрэгсэл бүрэн зогссон үед буух.
  7. Аялал түр завсарлаж буусан тохиолдолд зам хөндлөн гарахгүй байх. Эргэн тойрны эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах.
  8. Аяллын замд бууж үлдэхийг хатуу хориглоно.
  9. Жолооч хэт ядарсан байдал илэрвэл хөдөлгөөнийг зогсоох. Шаардлагатай тохиолдолд ахлах ажилтанд мэдэгдэх.
  10. Ажилтан аяллын хугацаанд явж буй байрал болон аялал дууссан хугацаагаа хүний нөөцийн ажилтанд мэдээлэх үүрэг хүлээнэ. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн сарын KPI үнэлгээнээс 10 хүртэлх хувиар хасна.
Хүнсний эрүүл ахуй:
  1. Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар өдрийг нягтлах.
  2. Өөрийн эрүүл мэндэд тохирохгүй хүнс хэрэглэхгүй байх.
  3. Сайтаас бууж байгаа тохиолдолд аяллын замд хэрэглэх хүнс болон усыг бэлтгэсэн байна.
Яаралтай үед холбоо барих:
  1. Онцгой байдал: 105
  2. Цагдаагийн ерөнхий газар: 102
  3. Эмнэлэг: 103
  4. Байгууллагын утас: 75053443 / НАБТ-1000, ХЭМААБО-1001, ТЭЭВЭР – 1002 /
Ажилтан би дээрх шаардлагыг бүрэн уншиж танилцан ойлгосон бөгөөд зөрчсөн тохиолдолд гарах үр дагаврыг ухамсарласан болно